Монголын волейболын үндэсний дээд лигийн “Өмнөговь Шанх” багийн ахлагч, Монголын шигшээ багийн тамирчин Баттөрийн Батсуурь Азербайжаны лигт дөрвөн сарын хугацаанд тоглохоор болж тус улсыг зорьсон талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл түүний араас "Баянхонгор Корунд Гео" клубийн тамирчин О.Чойжилсүрэн Азербайжан улсыг зорьлоо. Тэд хамтдаа "Хари Булбул Шуша" багт хүчин зүтгэх юм.