Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: “Эгийн голын цахилгаан станц“ ТӨХХК ХБ-наас авсан 29,9 тэрбумын зээлийн 314 сая төгрөгийг бэлэг дурсгалын зориулалтаар ЗАРЦУУЛЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

No description available.Хөгжлийн банкны сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор "Эгийн голын усан цахилгаан станц" ТӨХК-д олгосон 29.9 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Шинжээчийн дүгнэлтээр зээлийн зарцуулалтад хоёр зөрчил илэрчээ.

Тодруулбал, 314.4 сая төгрөгийг байгаль хамгаалах "Тул" санд 2014 оны тавдугаар сарын 9-нд бэлэг дурсгалын зориулалтаар шилжүүлсэн нь Эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгжийн худалдаа хөгжлийн банк дахь хуулгаар нотлогджээ. Мөн 1 тэрбум 256.2 сая төгрөгийг гэрээ байгуулснаас долоо хоногийн дараа "Хоган Ловеллс Монголиа" гадаадын хөрөнгө оруулалттай хувь нийлүүлсэн хуулийн нөхөрлөлд хуулийн зөвлөх үйлчилгээний төлбөрт төлсөн байна. Гэвч тухайн нөхөрлөл нь хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрчилгээ нь гараагүй байсан аж.

Маргааш хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө
Маргааш хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө
 
ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.