Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд үргэлжилнэ.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд өнөөдөр /2023.01.17/ 15 компанийн зээлд холбогдуулан 57 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Үүнд:
1. Империал гоулд майнинг ХХК
2. Шарын гол ХХК
3. Эрд хул ХХК
4. Эрэл ХХК
5. Вестерн холд ХХК
6. Ачлал трейд ХХК
7. Бармон ХХК
8. Болор шүр ХХК
9. Эгийн голын усан цахилгаан ТӨХК
10. Дэд бүтэц инженеринг ХХК
11. Модун ХХК
12. Монгема ХХК
13. Нью хаппи ХХК
14. Форс голд майнинг ХХК
15. Моннис майнинг ХХК
Сонсгол “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.