Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөнгөний бодлого тодорхойлж, валютын нөөц хариуцдаг Монголбанкны захирлууд ББСБ-тай, валютаар арилжаалдаг ашигт малтмалын ЛИЦЕНЗ эзэмшиж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 10 секунд
А.Энхжин, Б.Баярдаваа /Монголбанкны газрын захирлууд/

рөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван сайд шинээр томилдог өдрөө чуулганы индэрээс “Банк бус санхүүгийн байгууллагатай Монголбанкны удирдлагуудыг зарлана” гэж мэдэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрөв. Эхний ээлжинд төмөр замын “дэлбэрэлт”-ээ эхлүүлсэн Ерөнхий сайдыг хэзээ Байгаль орчны газар зарсан, Монголбанкны ББСБ-ын асуудлыг гаргаж “дэлбэлэх” вэ гэдэг хүлээлт үүсээд байна.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар Монголбанкны хоёр ч газрын захирал нь ББСБ-тай бөгөөд Монгол Улсын валютын нөөцийг хариуцдаг гол газрын валютаар арилжигддаг ашигт малтмалын лицензтэй байгаа нь ихээхэн хардлага дагуулж байна.

Тодруулбал, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нь 2006-2009 онд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан А.Батсүхийн ХҮРГЭН юм. А.Батсүх нь Монголдоо анхдагч бөгөөд өнөөдрийг хүртэл томоохонд нь тооцогдох банк бус санхүүгийн байгууллага болох “Начинзаан”, “Илланай” ломбардуудыг үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл ажиллуулж буй. Монголбанкны Ерөнхийлөгч байхдаа л “Анод” банкнаас “Начинзаан” руугаа их хэмжээний зээл авсан гэж хардагдаж байсан нөхөр юм.

Өөрөө хэлбэл, Б.Баярдаваагийн ойрын этгээд хоёр ч ББСБ-тай байгаа нь Ерөнхий сайдын хэлсэн үгний эзэн мөн байх магадлалыг өсгөж байна. Ер нь Төв банкны мөнгөний бодлогыг тодорхойлдог гол газрын захирал болон бусад захирлууд хувьдаа ББСБ-тай байх нь яав ч эрүүл бус үзэгдэл. Шулуухан хэлэхэд, ББСБ-ууд иргэдийн зовлон дэээр тоглож мөнгө хүүлэлт явуулдаг нь үнэн билээ.

“Илланай”, “Начинзаан” ломбард, ББСБ-уудын хувьцааг хоёуланг нь А.Батсүхийн эхнэр Жанцангийн Туяа эзэмшдэг. Мөн Ж.Туяа нь "Илланай" ББСБ-ын захирлаар ажилладаг юм байна.

Эх сурвалж: Opendatalab.mn
Эх сурвалж: Opendatalab.mn

Мөн Төв банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингийн талаар ч таагүй мэдээлэл байна. Валютын ханш өсч, инфляци асуудал болсон энэ цаг үед эдгээр гол асуудлуудыг хариуцдаг нь бол А.Энхжин захирал. Гэвч тэрбээр, шатахууны компанийн хувь хувьцаа, цаашлаад ашигт малтмалын лиценз эзэмшиж байгаа нь ихээхэн хардлага дагуулж байна.

Монголбанк саяхан л шатахууны компаниудад санхүүжилт өгсөн. Бас аль компанид өгөх вэ гэдэг сонгон шалгаруулалтыг хийдэг Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн захирал А.Энхжин нь “Принципал инвестмэнтс” ХХК-д хувь эзэмшдэг. Тус компанийг түүнтэй хамт “Синчи газ” ХХК хувьцааг нь хувааж эзэмшдэг бөгөөд тус компани нь “Синчи ойл”, Синчи Холдинг” компаниуд мөн хувь хувьцаатай бүхэлдээ нэг компани гэхэд болно. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас шатахууны компаниуд олгодог зээлийн эх үүсвэрийг хуваарилдаг гол хүн нь шатахууны компанитай хамааралтай байгааг ашиг сонирхлын зөрчил гэж үзэхээс өөр аргагүй.

"Олова" ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын тусгай лиценз

Мөн А.Энхжингийн аав болох Батчулууны Атарбаатарын хувь эзэмшилтэй, Гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Олова” ХХК нь ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Олова” ХХК-ийн нэр дээр Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ сумдын нутгийг дамнасан цагаан тугалганы орд байдаг байна. Авдрант ууланд байгаа түүний орд газрын зөвшөөрөл нь 2005 оноос 2038 он хүртэл хүчинтэй бөгөөд лицензийн нийт талбай нь 421,91 га ажээ. Өөрөөр хэлбэл, валютын нөөц хариуцдаг гол захирал нь валютаар арилжаа хийдэг ашигтмалтын лицензтэй компани эзэмшиж буй нь хэр зохистой вэ.

Эх сурвалж: Opendatalab.mn
Эх сурвалж: Opendatalab.mn
Эх сурвалж: Opendatalab.mn

Түүгээр ч барахгүй жилийн орлого нь хагас тэрбумаар тоологдоно гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаж, хоёр ч компанид хувь хувьцаа эзэмшдэг атлаа Монголбанкнаасаа 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан зэрэг асуудал хөвөрч байна

Ямартаа ч Монголбанкны удирдлагууд хувьдаа болон хамаарал бүхий этгээдүүд нь ББСБ-тай, валютын нөөц хариуцдаг захирал нь валютаар арилжаа хийдэг ашигт малтмалын лицензтэй. Шатахууны компанитай хэрнээ шатахууны компаниудад олгох зээлийн эх үүсвэрийг хуваарилдаг байж таарах уу. Энэ мэт ашиг сонирхлын зөрчлөө арилгахгүй бол угаасаа асуудалтай байгаа Монголбанкны Ерөнхийлөгч эцсийн дүндээ хариуцлага хүлээх вий дээ.

Г.Лхагвадорж

Л.Нанжид: Сээрний яс цохисноос үүдэн гараа тайруулах ЭРСДЭЛТЭЙ
Л.Нанжид: Сээрний яс цохисноос үүдэн гараа тайруулах ЭРСДЭЛТЭЙ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.