Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зүүн Азийн залуучуудын “Улаанбаатар 2023” наадам ирэх наймдугаар сард зохион байгуулагдана

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 42 секунд

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам ирэх наймдугаар сарын 16-23-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Тус наадамд Зүүн Азийн бүс нутгийн есөн Үндэсний олимпын хорооны өсвөрийн залуу тамирчид спортын 12 төрлөөр хурд, хүчээ сорин өрсөлдөх юм. Тэгвэл өчигдөр Зүүн Азийн олимпын зөвлөлийн 39 дэх удаагийн хурал боллоо.

Ээлжит хурлыг цахимаар зохион байгуулсан бөгөөд Зүүн Азийн олимпын хорооны гишүүд болон Үндэсний олимпын хороодын төлөөлөгчид оролцсон юм. Тодруулбал, Зүүн Азийн олимпын хорооны дэд ерөнхийлөгч, БНХАУ-ын Үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ян Шуан, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг тэргүүтэй албаныхан цахим хуралд оролцлоо.

"Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо" ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр наадмын бэлтгэл ажил буюу тэмцээний барилга байгууламж, нийтийн тээвэр, зочид буудал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, наадмын уриа, бэлгэдэл, маркетингийн төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээллийг гишүүдэд өгсөн юм. Энэ үеэр Зүүн Азийн олимпын зөвлөлийн гишүүд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажил сайн үргэлжилж байгааг онцоллоо.

Зүүн Азийн Үндэсний олимпын хорооны бүрэлдэхүүнд Монгол, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Хонконг, Макао, Тайван, Япон болон Гуамын Үндэсний олимпын хороод багтдаг аж.

ЗГ: Чингис бондын өрийг бүрэн төлж дуусгалаа
ЗГ: Чингис бондын өрийг бүрэн төлж дуусгалаа
 
“ОХУ-аас оруулж ирсэн гурил 1740 төгрөгөөр зарагдаж эхэлсэн гэх мэдээлэл байна“
“ОХУ-аас оруулж ирсэн гурил 1740 төгрөгөөр зарагдаж эхэлсэн гэх мэдээлэл байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.