МАХН-ын дарга, Намбарын Энхбаярыг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх ашиг сонирхол эрх баригчдад байна гэх үндэслэлээр МАХН-ын дарга болон удирдлагууд цагдаагийн байгууллагатай уулзаж байгаа талаарх мэдээллийг хийлээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр: "Хэлмэгдэж дэвшихгүй байгаа хүн ганцхан би л байна. 2012 онд боловсролгүй гэж дэвшүүлээгүй. 2013 онд шоронд хийж дэвшүүлээгүй. 2016 онд ялтай гэж дэвшүүлээгүй. 2017 онд хүмүүжилгүй гэж дэвшүүлээгүй. Одоо надад зориулж хууль гаргаад, тэр нь худлаа болохоор цагдаагийн дарга нь бичиг өгөхгүй, худлаа бичиг өгөхөөр зориуд бодлоготой ажил явуулан намайг нэр дэвшүүлэхгүй байна. У.Хүрэлсүх, С.Эрдэнэ болон Ц.Нямдорж нарт намайг нэр дэвшүүлэхгүй байх ашиг сонирхол байна" гэв.