Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөж буй 8611 суралцагчийн тэтгэлгийг энэ сарын 18-наас олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг улсын хэмжээнд 8611 суралцагч төгсөнө. Монгол Улсын Засгийн газрын 2022.03.16-ны өдрийн 122 дугаар тогтоолын дагуу суралцагчид төгсөхөд нь нэг удаа тэтгэлэг олгож байна.

Суралцагчийн төгсөлтийн үнэлгээ хийх үйл ажиллагаа 2023.01.02-ны өдрөөс эхэлсэн бөгөөд төгсөлт хийсэн тухай бүрд политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдээс ирүүлсэн холбогдох баримт бичиг, цахим системийн мэдээлэлд үндэслэн журмын дагуу тэтгэлгийг олгоно.

Тэтгэлгийг энэ сарын 18-наас олгоно гэж БШУЯ-наас мэдээллээ.

БНХАУ-д зорчиж байхдаа түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарвал байрлах газартаа тусгаарлагдана
БНХАУ-д зорчиж байхдаа түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарвал байрлах газартаа тусгаарлагдана
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.