Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Хулан: Үндэсний аюулгүй байдлын эсрэг батлагдсан хуулийн төслийг танилцуулах болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

МУСГЗ, сэтгүүлч Ц.Хулан Үндэсний аюулгүй байдалд халдсан хуулийн төсөл баталсан талаар мэдээлэл хийж байна.

Ц.Хулан: Үндэсний эв нэгдэл гэдэг үнэт зүйл юм. Гэтэл гадны орны, харийн шашныг импортлон, тодорхой хэмжээний шагнал урамшуулалаар дамжуулан оруулж ирж хууль болгосон. Энэхүү хууль бүхэлдээ Монгол улсын буддист итгэх иргэдийн эсрэг чиглэсэн хууль болсоныг олон нийтийн мэдээлэлийн хэрэгслээр өнөө орой “Төрд шүгэлсэн зэтгэр” нэвтрүүлгээр дамжуулан албан баримттайгаар дэлгэн олон нийтэд хүргэх болно.

Энэхүү хууль зүйн төсөл одоог хүртэл хууль зүйн албан сайтад байршсаар байгаа. Үүнтэй холбоотойгоор гадны шашны тэр тусмаа гаж урсгалыг чөлөөтэй орж ирэх үүд хаалгыг нээсэн хуулийн төсөл болсоныг харуулах болно. Мөн үндэсний эв нэгдэлд харш үйлдэл хийгдэж, Монгол улсын төрийн байгууллагуудыг үл хэрэгссэн хууль зүйн төсөл болохыг нотлоно.

У.Хүрэлсүх:  Улсын хилээ нээхгүй, вакцин гарсан үед л хөл хориог цуцална
У.Хүрэлсүх: Улсын хилээ нээхгүй, вакцин гарсан үед л хөл хориог цуцална
 
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.