Инфляцын түвшин 13,2 хувьд хүрчээ. Энэ талаар ҮСХ-оос мэдээллээ. Тодруулбал,
"Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар өсөхөд, Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.4 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 18.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.4 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 6.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ" гэв.