Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: “УБТЗ“-ын албаны орлогч дарга С.Батдөлтэй хамааралтай 6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 18 секунд

Өчигдрийн чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр зам, байгаль орчин, газар олголттой холбоотой авлига албан тушаалын дараагийн асуудлыг гаргаж тавьж шалгалтын ажлыг эхлүүлнэ гэдгээ зарласан. Тэгвэл түүнийг мэдэгдлийн дараа буюу өчигдөр орой Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтны гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийсэн юм. Нэгжлэгийн үеэр 7.3 тэрбум төгрөг бэлнээр олдсон талаар бид мэдээлсэн. Тиймээс уг бэлэн мөнгийг хураан авч, уг эрх бүхий албан тушаалтныг ЭЦГ-аас саатуулж, цагдан хориод байгаа юм.

Тэгвэл тус албан тушаалтан нь УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл гэгч аж. Түүнийг 2023.01.05-06-нд шилжих шөнө өөрийн тансаг зэрэглэлийн хаусандаа байхад нь эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсан байна.

Энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад "С.Батдөл нь 2021 онд томилогдсон. Богинохон хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн. Албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхийн тээврийн компаниудад давуу байдал олгож их хэмжээний шан харамж авч нүүрс тээврийн үйл ажиллагааны очер дугаарыг зохицуулан өгч авлига авдаг байсан" гэлээ.

Мөн өөрийн нэр дээр болон эхнэрийн нэр дээр нэлээдгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд мөн их хэмжээний бэлэн мөнгө, валютыг хуримтлуулжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авсан байна. Мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд худалдах, худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг ноцтой баримтууд гарч шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.

Г.Лхагвадорж

ШУУД: АН-аас мэдээлэл хийж байна
ШУУД: АН-аас мэдээлэл хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.