УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах "Зөвлөлдөх зөвлөл байгуулах" тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Санал хураалтаар нийт гишүүдийн 73.8 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.
“Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд:
1. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин
2. Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг
3. Хувь иргэнээр нэр дэвшсэн эдийн засагч Б.Отгонтөгс
4. Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар
5. Монгол Улсын Шинжлэх ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар
6. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од
7. Хувь иргэнээр нэр дэвшсэн зураг, хөдөлмөрийн багш Г.Галбадрах
8. Радио электроникийн инженер Д.Моондой
9. “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн эрх зүйч Ц.Мандхайхатан
10. Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан
11. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй Зөвлөлдөх зөвлөл байгуулахаар тусгасан юм.