Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын зарим гишүүдээ томилж, чуулганд тангараг өргүүлсэн. Тэрбээр энэ үеэр "Тээвэр ложистик, боомт, төмөр замтай холбоотой дарга нар болгоомжтой байгаарай, дараагийн "дэлбэрэлт" энэ салбарт болж магадгүй. БОАЖЯ-ны газар зардаг нөхдүүд болгоомжтой байгаарай. Монгол банкны газрын дарга нар ББСБ-уудаа больцгоо" гэж чуулганы индэр дээрээс мэдэгдсэн юм.
Тэгвэл Ерөнхий сайдын хулгайн асуудалтай тэмцэх тэмцэлд нийтлэлч Б.Баабар өөрийн твиттер хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ. Тодруулбал,
"Браво Ерөнхий сайд Браво. Эхэлснээ дуусга, хийсэн байтугай ер нь хийх гэж зүтгэсэн чинь түүхэнд сайнаар үлдэнэ. Дөрвөн мөчөөрөө дэмжье. Энэ улс орон чинь хулгайч нарын гарт орж, тэднээс эх орныг минь салгаж өг" гэжээ.
Браво ЕС Браво. Эхэлснээ дуусга, хийсэн байтугай ер нь хийх гэж зүтгэсэн чинь түүхэнд сайнаар үлдэнэ. Дөрвөн мөчөөрөө дэмжие. Энэ улс орон чинь хулгайч нарын гарт орчиж, тэднээс эх орныг минь салгаж өг.
— Baabar (@Baabarniitlelch) January 5, 2023