Иргэн Г.Ган-Очир Франц улсад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр хоригдоод байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Монгол Улсын иргэн Г.Ган-Очир Франц улсад Монголчуудын зохион байгуулсан шинэ жилийн арга хэмжээнд оролцох үеэрээ эмэгтэй хүний биед халдсан гэдэг хэргээр тус улсын цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл очсон.
Үүн дагуу хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж, зургаадугаар сарын 24 хүртэл эрхийг нь хязгаарласан гэдэг мэдээллийг би авсан. Манайхаар бол зургаан сарын хугацаанд баривчлах шийтгэл оноосон. Эмэгтэй хүний халдашгүй эрхэнд халдсан гэсэн учир эхнэр, охин нь байсан эсэхийг мэдэхгүй байна" гэв.