Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ хилээр нэвтрэх журамдаа дараах өөрчлөлтийг орууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

БНСУ-ын Засгийн газраас COVID-19 вируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх зургадугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн тус улсын хилээр нэвтрэх журамд дараах өөрчлөлтийг оруулахаар болжээ.

1. Дипломат /А-1/, Албан /А-2/, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу /А-3/ болон Солонгос гаралтай /F-4/-аас бусад урт хугацаанд оршин суух визтэй гадаад иргэд БНСУ-ын хилээр гарахаас өмнө харъяа Гадаадын иргэн харьяатын газраас дахин орох зөвшөөрөл /re-entry/ авах шаардлагатай. Дахин орох зөвшөөрөл авалгүйгээр БНСУ-ын хилээр гарсан тохиолдолд суугаа орны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37-р зүйлд заасны дагуу урт хугацааны визийг цуцална.

2. Дахин орох зөвшөөрөл авч БНСУ-ын хилээр гарсан иргэд хилээр буцаж нэвтрэх үед сүүлийн 48 цагийн дотор халуурах, ханиалгах, ядрах, толгой өвдөх, амьсгал давчдах, булчин өвдөх зэрэг өвчний шинж тэмдэггүйг гэрчилсэн эмчийн магадлагааг шаардана. Эмчийн магадлагаа нь англи эсвэл солонгос хэл дээр байх ба эрх бүхий эмнэлгийн байгууллагын эмч үзлэг хийж, гарын үсгээ зурж тамга дарсан, огноо тодорхой бичигдсэн байна. Эмчийн магадалгаа аваагүй иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхээс татгалзах үндэслэл болно.

3. БНСУ-ын хилийн чанад дах дипломат төлөөлөгчийн газрууд тодорхойлолт авсан гадаад иргэдээс эмчийн магадлагаа шаардахгүй боловч эрүүл мэндийн асуулгын хуудсыг бөглүүлнэ.

Эх сурвалж: Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яам

Жүжигчин Ц.Төмөрбаатар
Жүжигчин Ц.Төмөрбаатар "Сахигтун 19" эвсэлээс УИХ-д нэр дэвшинэ
 
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.