Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин Ц.Төмөрбаатар “Сахигтун 19” эвсэлээс УИХ-д нэр дэвшинэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар 2020 оны УИХ-ын сонгуульд "Сахигтун 19" эвслээс Сүхбаатар дүүргийн 24-р тойрогт нэр дэвшинэ. 

Тэрээр өмнө нь 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан ч сонгогдоогүй юм. Мөн Ц.Төмөрбаатар нь 1990-2012 оны хооронд Ардчилсан намын гишүүн байв.

Боловсрол: 

  • 1978 онд МУБИС-ийн Кино драмын анги, 1984 онд Москвагийн Кино урлагийн дээд курс, 1986-1988 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг жүжигчин, найруулагчийн мэргэжлээр тус тус төгсчээ.

Ажилласан байдал:

  • Тэрбээр сургуулиа төгсөөд 1978-1997 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин байв. 1999-2000 онд КУДС-д багш, 2000-2002 онд Драмын театрт жүжигчин, 2002 оноос театр, хөгжмийн "Мюзик-Холл" дээд сургууль, 2010 оноос одоог хүртэл "ОУБТ Зохиомж" дээд сургуульд багшаар ажиллаж буй юм.
Цахим сургалт зохион байгуулав
Цахим сургалт зохион байгуулав
 
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.