Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүнд хэлбэрээр хордсон гэх дуудлага байхгүй болсон гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, ЦУОШГ-ын Цаг уур, орчны шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваа нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хугацаанд холбогдох мэргэжлийн байгууллагууд онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу 24 цагаар жижүүрлэн төвийн зургаан дүүрэгт ажиллаж байна. Нэмэлтээр нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран өнгөрсөн баасан гаригаас эхлэн шөнийн цагаар хөдөлгөөнт эргүүл хийж байна. Хөдөлгөөнт эргүүлийн гол зорилго нь шахмал түлшний хэрэглээ, түгээлт, борлуулалт, хангалт ямар шатанд байна вэ гэдэгт хяналт тавьж байгаа юм. Хяналт тавьж ажилласаны үр дүнд дуудлагын тоо эрс буурсан. Хүнд хэлбэрээр хордсон гэх дуудлага байхгүй болсон” гэв.

Хайнань мужтай ХАА-н шинжлэх ухааны салбарт хамтран ажиллана
Хайнань мужтай ХАА-н шинжлэх ухааны салбарт хамтран ажиллана
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.