Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хайнань мужтай ХАА-н шинжлэх ухааны салбарт хамтран ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид Хайнань мужид хэрэгжүүлж байгаа “Халуун бүсийн хөдөө аж ахуйн цогцолбор”-т ажиллаж газар тариалангийн салбарт шинжлэх ухааны инноваци нэвтрүүлсэн туршлагаас судаллаа.  БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгодын яамны харьяа “Үндэсний халуун бүсийн ХАА-н шинжлэх ухааны академи”-ийн эрдэмтэд, удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Энэхүү Академид, 4000 га туршилтын талбайд газар тариалан, шинжлэх ухааны инноваци, ургамал хамгаалал, био-технологи, ХАА-н генетик нөөц, агро бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын чиглэлээр 14 хүрээлэн 3300 орчим эрдэмтэд судалгаа, шинжилгээний ажил хийж байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Зүүн-өмнөд Ази, Африк, Европ, Америкийн 30 гаруй улс, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудтэй идэвхтэй хамтран ажиллаж, БНХАУ цаашлаад бүс нутгийн халуун бүсийн ХАА-н генетик нөөцийн төв болох зорилготой ажиллаж байгаа талаар Академийн дэд ерөнхийлөгч Ли Каи уулзалтын үеэр танилцуулав.

ХХААХҮЯ тус Академитай шинжлэх ухаанд суурилсан ХАА-г хөгжүүлэхэд хамтран ажиллаж, Монгол Улсын ХАА-н салбарын судлаач, мэргэжилтэн, үйлдвэр эрхлэгчдийг богино, дунд хугацааны туршлага судлах сургалтад хамруулах, газар тариаланд ШУ-ы инноваци нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан судалгаа, шинжилгээ хийхээр тохиролцов.

Б.Энэбиш курес бөхийн Дэлхийн аварга болов
Б.Энэбиш курес бөхийн Дэлхийн аварга болов
 
“Mongolia–Korea urban forum” амжилттай боллоо
“Mongolia–Korea urban forum” амжилттай боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.