Агаарын бохирдлыг бууруулах үүднээс нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах 62 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газар 2018 онд гаргаж байсан. Гэвч энэ тогтоол бүрэн утгаараа хэрэгжихгүй байна.
"Тавантолгой түлш" ХХК гэр хорооллын айл өрхийн 186.000 айл өрхөд галлагааны улиралд 480.000 тонн түлш үйлдвэрлэж ямар ч хэл амгүйгээр нийлүүлээд явж буй. Нөгөө талд нь жижиг халуун ус, нийтийн байр, хүнсний дэлгүүр, машин засвар гэх мэт аж ахуй нэгжүүд жилдээ 160-180 мянган тонн түүхий нүүрс шатааж хорт утаагаа ялгаруулсаар байна. Угтаа 62 дугаар тогтоол бол нийслэлд түүхий нүүрсийг хэрэглэхийг бүрэн хориглосон төрийн шийдвэр юм.