Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын “Tiger” баг дахин цахим спортын азийн аварга боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Хятад улсын Weibo корпорациас зохион байгуулсан "Weibo Cup Asian Championship-2020" тэмцээнд азийн бүх топ багууд болох Tyloo, VICI, Tiger, D13 Esports, IG, BTRG зэрэг багууд өрсөлдөж аваргаар Монгол улсын Tiger баг тодорлоо.

Монгол улсын өөр нэг төлөөлөл болох D13 баг 4-р байранд орж 2815 ам долларын эзэн болсон бол аваргаар тодорсон Tiger баг 22.525 ам  долларын эзэн болжээ.  

"Weibo Cup Asia Professional Championship 2020" онлайн тэмцээний нийт шагналын сан 320 мянган юань буюу 44,879.69 ам.доллар байжээ. 

Tiger багийнхан хэдхэн хоногийн өмнө CS:GO major тэмцээний Азийн цувралын энэ жилийн эхний аварга шалгаруулах тэмцээн болох ESL One: Road to Rio тэмцээний аваргаар тодорсон юм. 

Өнөөдөр ОХУ-аас иргэдээ татан авна
Өнөөдөр ОХУ-аас иргэдээ татан авна
 
Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг ирэх сарын 10-15-нд зохион байгуулна
Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг ирэх сарын 10-15-нд зохион байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.