Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг цагдан хорих хугацааг сунгах санал шүүхэд хүргүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 17 секунд

Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 3 хүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг шүүхэд хүргүүлжээ.

Тодруулбал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Н болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн Э, Д, Э нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуульд зааснаар яллагдагчаар татагдан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Г, Э, Э нарыг цагдан хорих хугацааг 1 сараар сунгах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2023.01.02/-ны өдөр хүргүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх прокурорын саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хэлэлцэнэ.

“Эхийн алдар“ I, II  зэргийн одон авах эхчүүдийн материалыг авч эхэлжээ
“Эхийн алдар“ I, II зэргийн одон авах эхчүүдийн материалыг авч эхэлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.