Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эхийн алдар“ I, II зэргийн одон авах эхчүүдийн материалыг авч эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

"Эхийн алдар" I, II зэргийн одон авах ээжүүдийн материалыг хүлээн авч эхэлжээ. Тодруулбал, Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрийг дуустал харьяа хорооны нийгмийн ажилтан болон зохион байгуулагч хүлээн авах юм.

Тэгвэл ээжүүд дараах материалыг бүрдүүлэх юм. Үүнд,

  • Эхийн цахим үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар
  • Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт нотариатаар батлуулах/
  • Гараар бичсэн өргөдөл /Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ/

Юуг анхаарах вэ,

  • Өргөж авсан болон, Овог нэр сольсон хүүхэдтэй бол овог нэр болон, үрчилсэн гэрчилгээг хамт канондуулах,
  • Хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх /2023 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө/
  • 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбар хавсаргах

Танилц: Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсон 11 нэр дэвшигч
Танилц: Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсон 11 нэр дэвшигч
 
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.