Цар тахлын үед ажиллаж буй төрийн тусгай болон үйлчилгээний албан хаагчдад Мото клубынхэн талархлаа илэрхийлэх "Баярлалаа" мото цувааг зохион байгуулж байна.
Мото цуваа Сүхбаатарын талбайгаас өнөөдөр /2020.05.23/ 10.00 цагт хөдөлжээ. Цуваанд оролцогч бүх мотциклчид маск, бээлийтэй, хоорондоо хоёроос дээш метрийн зайтай байх зарчмыг баримталж байгаа юм байна. Уг арга хэмжээг "Хүннү" олон улсын мото холбооноос зохион байгуулж байгаа аж.
Тэд дэлхийд коронавирусийн халдвар тархаж хүнд байдалтай байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Цэрэг, цагдаа Тээврийн цагдаа, эмч, сувилагч нарт талархсан сэтгэлээ ийнхүү илэрхийлж байгаа юм.