2020 оны эхний дөрвөн сарын эрүүл мэндийн статистик мэдээллийг хүргэе.
- Улсын хэмжээнд 24935 эх амаржиж, 25115 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 22 буюу 0.1 хувиар, амьд төрсөн хүүхэд 40 буюу 0.2 хувиар нэмэгдсэн байна.
- Улсын хэмжээнд нас баралтын 7 хувиыг 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 82.5 хувийг нялхсын эндэгдэл, нялхсын эндэгдлийн 60 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна.
- Эхийн эндэгдэл 13 болж өмнөх оны мөн үеэс 8 буюу 2.6 дахин ихээр нэмэгджээ. Эхийн эндэгдлийн харьцаа (100000 амьд төрөлтөд ногдох) 52 болж, өмнөх оны мөн үеэс 2.6 дахин нэмэгджээ.
- Халдварт өвчнөөр өвчлөгчид 12 мянга болж өмнөх оны мөн үеэс 2125 буюу 15 хувиар буурахад, салхин цэцгээр өвчлөгчид 2516 буюу 60 хувиар, цусан суулгаар өвчлөгчид 734 буюу 57 хувиар, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 414 буюу 67 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
- Улаанбаатар хотод 2020 оны 4 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын 4 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 292 болсон байна.