Цахим орчинд ээжүүд "Хүүхдийн мөнгөний хүсэлт илгээх гэсэн боловч амжилтгүй" болж байгаа талаар мэдээлээд буй. Тодруулбал, "И-Баримт" аппликейшнээр хүсэлт илгээхэд тэгш тоотой саруудад хүүхдийн мөнгө олгогдсон гэх тэмдэглэгээ гарч ирснээс үүдэн хүсэлт илгээх боломжгүй болоод байгаа юм. Иймд уг асуудлаар албаны эх сурвалжаас тодруулахад,
"Хүүхдийн мөнгөний хүсэлтийг "И-Баримт"-аар хүлээн авахгүй. Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгөний талаарх асуудал орно. Түүний дараа тодорхой болно" гэлээ.
Сануулахад хүүхдийн мөнгийг өнгөрсөн жилүүдэд 100 хувь олгож байсан бол энэ жилээс эхлэн 91 хувьд нь олгохоор болсон. Иймд засгийн газар хуралдаж, журам батлах аж.
Тэгвэл хүүхдийн мөнгөний хүсэлтийг ИНГЭЖ гаргана.