Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д Монголчуудын шинэ жилийн баяраар танилцсан иргэд нэгнийхээ аминд хүрчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

БНСУ-д Монголчууд шинэ жилийн баяраар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Кёнги мужийн Почон хотод 50 гаруй настай Монгол иргэн монгол иргэнийхээ аминд хүрсэн хэргээр баривчлагдан шалгагдаж байгаа аж. Кёнги аймгийн Почон цагдаагийн хэлтсийн мэдээлснээр, энэ сарын 2-ны өдрийн 04.15 цагт буюу өнөөдөр үүрээр 50 гаруй настай А нь Б-н байрлах байранд орж ирэн унтаж байхад нь хутгалан амийг нь хөнөөжээ.

А, Б нар анх 2022 оны 12 сарын 31-нд солонгост амьдарч буй монголчуудад зориулсан оны төгсгөлийн үдэшлэг дээр танилцсан байна. Тухайн өдөр А, Б нар хоорондоо маргалдаад өнгөрчээ. А нь өөрөөсөө дүү Б-г өөрийг нь үл тоосон хэмээн согтуу үедээ гэмт хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлсэн байна.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

ӨНӨӨДӨР: Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж байна
ӨНӨӨДӨР: Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд