Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн ЗД-ийг хууль бусаар чөлөөлсөн гэв

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 36 секунд

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг 2022 оны хоёрдугаар улиралд ээлжит хурлаа хийж, Л.Батцэнгэл гэх залуу ард түмний олонхийн саналаар багийн засаг даргаар сонгогджээ. Тэрбээр ажлаа хүлээн аваад 6 сар болж байгаа аж. Гэтэл түүнийг хууль бусаар чөлөөлсөн гэж нутгийн иргэд нь үзэж, мэдээлэл гаргажээ.

Тэд "Л.Батцэнгэлийг багийн Засаг даргаар сонгосон нь сумын МАН-ын удирдлагуудад энэ нь огт таалагдсангүй. Учир нь тухайн баг Монголын нүүрсний экспорт болон Оюутолгойн баяжмал гадагш гардаг Гашуунсухайтын боомт бүхий нутаг дэвсгэр юм. Хайрхан багийн "Цагаан хад" хэмээх энэ газар нь Ханбогд сумын үе үеийн дарга нар, МАН-ын удирдлагуудын жилдээ 1000-1000н га гаар нь газар Хятадуудад "олгох" нэртэйгээр зардаг мөнгөнийх нь үүр уурхай байсан бололтой. Ханбогд сумын МАН-ын дарга, алдарт нүүрсний хулгайд АТГ-аас нэр нь зарлагдаад байгаа Б.Э-гийн зохион байгуулалт, санхүүжилттэйгээр багийн дарга Л Батцэнгэлийг хууль бусаар огцруулж, төрийн эрхийг хуйвалдан авахаар оролдсон. Энэ ажиллагаа нь урьд нь ч бас Ханбогд сумын Засаг дарга өөрийнх нь үгэнд орохооргүй хүнийг ингэж зайлуулж байсан удаатай.

Тодруулбал, тус баг нь хорио цээрийн дэглэм, сумын ИТХ-аас өгсөн чиглэлийн улмаас хуралдаагүй 6 сар болж байгаад 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 4-р улирлын хурлаа хийсэн. Тус хуралаар Б.Э-гийн захиалгат хүмүүс хурал үймүүлж. эмх замбараагүй байдал үүсгэн иргэдэд 1 сая төгрөг, 2 тонн нүүрс нууцаар амлаж, ЛБатцэнгэлийг огцруулаарай, МАН-ыг дэмжээрэй гэж хуйвалдаан үүсгэж, хуульд нийцэхгүй бас аль ч хуульд байхгүй, байх ч боломжгүй дөрвөн үндэслэлээр огцруулна гэж гар өргүүлсэн. Огцруулах үндэслэлүүд нь,

1.Сумын засаг даргатай нэг намын хүн байх ёстой. Л.Батцэнгэл нь өөр намынх.

2. Хатуу хөл хорио цээрийн үед дүрэм журам мөрдөн тухайн хязгаарлалт тогтоосон бүсэд чөлөөтэй нэвтэрч чадахгүй байсан гэх. (Хүн бүхэн хуулийн өмнө адил тэгш үүрэгтэй. хуулиа дээдэлсэн.)

3. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн .. дугаар зүйлийн 65.1.1 багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж. (БИНХ хийгээгүй. Ямарч шийдвэр тогтоол өгөөгүй)

4. 65.1.2 нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж.( 6-н сарын хугацаанд багтаа хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил ихтэй, тайлангаа дэлгэрэнгүй тавьсан) Уг хуйвалдааны санхүүжилтийн тал хувийг Ханбогд сумын ЗДТГ-ын ХАА-н тасгийн ЖДҮ-г дэмжих сангаас 20.000.000 төг хувиарлахаар болсон гэх сураг байвч багийн даргад нь ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, судалгаа аваагүй байна" гэжээ.

ШУУД: Үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ
ШУУД: Үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.