
Аймгийн Засаг даргын "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн цэцэрлэгийн багш нар Япон улсын Токио хотын СӨБ-ын байгууллагуудад туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамрагдахаар болжээ.
Аймгийн Засаг дарга Н.Энхбат цэцэрлэгийн багш нартай уулзаж, боловсролын салбарын болон орон нутгийн цаг үеийн асуудлаар ярилцаж, тэдний санал хүсэлтийг сонссон байна. Улмаас цэцэрлэг бүрээс боловсролын үнэлгээгээр хамгийн өндөр оноогоор шалгарсан шилдэг багш нараа хамруулахаар болж, энэ тухай "Хөгжингүй улсад ирээдүй болсон балчир хүүхдүүдийн хөгжлийн үйлчилгээг хэрхэн зохион байгуулж байгаагаас судлан ирээд багаараа аймгийнхаа СӨБ-ын хөгжилд хувь нэмэр оруулах даалгаврыг Засаг дарга багш нартаа хичээнгүйлэн захиж байна" гэв.