Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: “Тавантолгой“ ХК-иас “ЭТТ“ ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлж, хоёр компанийн хооронд үүсээд байсан нэг асуудал эцэслэгдлээ

Огноо
Унших
1 минут 24 секунд

Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар орон нутгийн "Тавантолгой" ХК-д очиж ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг томилогдсон. Тэрбээр "Миний бие 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Тавантолгой ХК-д Засгийн онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд 2015 онд акт үйлдэж хүлээлцэхээр тохиролцон буюу Таван толгой ХК нь ЭТТ-н ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас давж олборлосон нийт 340092.98 тонн, /үүнээс 126,522.85 тонн нь коксжих, 201,795.68 тонн эрчим хүчний, 11,744.45 тонн нүүс нь сааж нүүрс/ нүүрсээс 2017, 2021, 2022 онуудад 70,127 тонн нүүрсийг биетээр хүлээлгэн өгсөн байдаг.

Харин өнөөдөр буцаан өгөх үлдэгдэл нүүрсний сааж нүүрснээс бусад нүүрсийг бэлэн мөнгөөр буюу $13.9 сая ЭТТ руу шилжүүлж, сааж нүүрсийг биетээр өгч, тооцоо нийлэх акт үйлдэхээр хүлээгдэж байна.

Энэ нь Монголбанкны өнөөдрийн ханшаар 48 тэрбум төгрөгийг шилжүүлж 2 компанийн хооронд үүсээд байсан нэг асуудал эцэслэгдэж байна" гэжээ.

АН-ын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд ханджээ
АН-ын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд ханджээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ