Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус оруулж ирнэ хэмээн НЗДТГ-аас мэдэгдэж байсан. Гэвч ковидын дэгдэлт буурахгүй байгаа учраас тээвэрлэлт удаашрах магадлалтай байгаа аж.
Энэ талаар НЗДТГ-аас "Нийслэлийн нийтийн тээврийн автобусны парк шинэчлэл хийгдэж буй. Ирэх онд 100 шинэ автобусыг БНХАУ-аас авна. Шинээр оруулж ирэх автобусны үйлдвэрлэлийн гүйцэтгэл 80 хувьтай байна. 2023 оны 1-р сарын 10 гэхэд 100 автобусыг Улаанбаатар хотод хүлээн авахаар гүйцэтгэгч талтай тохирчээ. Хил дээр асуудал үүсэхгүй бол хугацаандаа амжина. Үлдэгдэл 124 автобус хоёрдугаар сардаа багтаж орж ирэх юм" гэлээ.