Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ-нд 13 нам, 4 эвсэл, 137 бие даагч хуулийн хугацаанд баримт бичгээ өгчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг 5 дугаар сарын 22-ны өдрийн 00:00 цаг хүртэл хүлээн авч дууслааа.

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 13 нам, 4 эвслээс нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг, түүнчлэн 137 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан хугацаанд багтаан холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгсөн байна.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор нягтлан шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг КОВИД-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх тухай УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу зохион байгууллаа.

Д.Нямхүү: Хоёр иргэн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ
Д.Нямхүү: Хоёр иргэн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.