ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Ковид-19 халдварын тархалтын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дарханы лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийхэд 1 хүнд Ковид-19 илэрлээ. Энэ нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүний давтан шинжилгээнээс илэрсэн юм. Энэхүү хүн 13-нд ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын сургуулийн оюутан бөгөөд уг сургуулиас 57 хүн халдвар авсан нь батлагдлаа. Мөн хоёр хүн эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ.