ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-ий талаар мэдээлэл хийлээ. Хоёр долоо хоногийн өмнөх ЗГ-ын хуралдаанаар тус компанийн захирлаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг томилсон. Үүнтэй холбогдуулан "Эрдэнэс Монгол" ХХК-ны бүтцийг баталжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Тус компани нь 89 орон тоотой, 7 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Гүйцэтгэх захирлыг оруулахгүйгээр 88 орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулна. Ахлах менежер буюу газрын дарга 7, менежер 7, мэргэжилтнүүд 74 байна. Нээлттэй сонгон шалгаруулалтын өнөөдрөөс зарлаж байна. "Эрдэнэс Монгол" ХХК-ий бүтэц өөрчлөгдөж, цэвэр менежментийн компани болж байгаа тул тусгай мэргэжил шаардсан ажлын байрууд бий болж байна. Тэгэхээр одоо ажиллаж байгаа ажлын байр нь байхгүй болсон албан хаагчдад ажлаас чөлөөлөгдөх мэдэгдлийг өнөөдрөөс өгнө. Байгаа ажилчид нь тус компанид бий болсон сонгон шалгаруулалтад өрсөлдөх боломжтой. Нээлттэй сонгон шалгаруулалтыг ирэх нэгдүгээр сарын 2-16 хүртэл явуулна" гэлээ.