Гаднын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр иргэн Ч.Мөнхбаярыг тагнуулын байгууллага баривчилж, улмаар энэ оны зургадугаар сарын 28-ны өдөр түүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж түүнд 10 жилийн хугацаатай хорих ял оноосон.
Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны есдүгээр сарын 20, 21-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хаалттайгаар хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.
Тэгвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болж Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.