Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Японы хүүхдийг ивээх сан”-аас тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

“Японы хүүхдийг ивээх сан”-аас Онцгой байдлын ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 5 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн компьютер, өнгөт принтер, GPS төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө.

Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивлаж байгаагаа энэ үеэр онцолсон юм. 

Онцгой байдлын ерөнхий газар нь Японы Хүүхдийг Ивээх сантай 2018 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, гамшгийн дараах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг дэмжих, гамшгийн өмнө болон гамшгийн үед, гамшгийн дараа хүүхдийн сурч боловсрох аюулгүй орчныг бүрдүүлэхэд нэн тэргүүнд анхаарч ажиллах тал дээр хамтран ажилладаг гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нийт дуудлагын 24 хувийг өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм зөрчсөн дуудлага эзэлжээ
Нийт дуудлагын 24 хувийг өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм зөрчсөн дуудлага эзэлжээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга