Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн холбогдолтой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэрэглэгчдэд хүргэх, мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, бусад мэдээллийг хүлээн авах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 18001105 тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн.
Тус дугаарыг ажиллуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 5 шугамаар 35903 дуудлага хүлээн авч 63043 минутын яриа хийж шаардлагатай мэдээ, мэдээллийг хүлээн авсан байна.
Дээрх хугацаанд хоногт дунджаар 513 хэрэглэгч холбогдон 900 минутын яриа дуудлага хийжээ. Нийт дуудлагын хамгийн их буюу 24 хувийг өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм зөрчсөн дуудлага эзэлжээ.