Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

Төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулахаар тусгажээ. Одоо мөрдөж буй хуулийн хүрээнд манай улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого өсөх сайн нөлөө гарч байна. Гэхдээ НӨАТ-ын буцаан олголт бага байгаа нь  инфляцийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл дагуулж буй юм. Тиймээс НӨАТ-ын татварыг бууруулах хуулийн төсөл санаачилсан гэдгээ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж онцоллоо.

Ташрамд дурдахад Монгол Улсад 1998 оны долоодугаар сарын 1-нээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд 40 орчим удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ. 

 

 

"Худалдааны салбарын борлуулалт 2018 оны байдлаар 21.6 их наяд төгрөгт хүрсэн"
 
Н.Батсүмбэрэл: Хуулийн ард захиалагч байхгүй. Бид эх орноо хөгжөөсэй, бүтээн байгуулалт урагшаа яваасай гэж хүсэж, хуулийн төслийг өргөн барьсан
Н.Батсүмбэрэл: Хуулийн ард захиалагч байхгүй. Бид эх орноо хөгжөөсэй, бүтээн байгуулалт урагшаа яваасай гэж хүсэж, хуулийн төслийг өргөн барьсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.