Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорнод аймагт алга болсон охиныг оршуулгын газраас олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Дорнод аймгийн Гурванзагал сумын гуравдугаар багийн “Сүмийн булаг” гэдэг газарт 12 настай охин сураггүй алга болсон гэх дуудлага өгчээ. Тэрээр тавдугаар сарын 20-ны 11:30 цагт гэрийнхэнтэйгээ маргалдсаны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон аж.

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 13:20 цагт хүлээн авсан Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Цэцэгсүрэнгээр ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Ингээд оройн 20:50 цагт 12 настай, эмэгтэй С-г сумын төвөөс хойд зүгт 5 км зайд орших оршуулгын газраас эсэн мэнд олж, ээжид нь хүлээлгэн өгсөн аж. Энэ тухай мэдээллийг сумын Байгаль орчны байцаагч С.Наран-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

                                                                                                                                                                                                                                                            Эх сурвалж: ОБЕГ

АН-ын дарга С.Эрдэнэ нэр дэвшигчдийн бичиг баримтыг СЕХ-нд хүлээлгэн өглөө
АН-ын дарга С.Эрдэнэ нэр дэвшигчдийн бичиг баримтыг СЕХ-нд хүлээлгэн өглөө
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга