АН-ын дарга С.Эрдэнэ энэ удаагийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрс болон бүрдүүлэх бичиг баримтыг СЕХ-нд гардуулсныхаа дараа "УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчийнхээ нэрс, материалыг албан ёсоор бүртгүүлж, хүлээлгэж өглөө. Сонгуульд оролцох эсэхийг СЕХ 76 нэр дэвшигчийн материалыг судалж үзсэний үндсэн дээр шийднэ. Манай нам бүрдүүлж өгөх материалыг 100 хувь бүрдүүлж, хуулийн хугацаанд өглөө. Дутуу зүйл байхгүй" гэлээ.
Өнгөрсөн бямба гарагт АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар зарласан нэрсэд өөрчлөлт ороогүй гэдгийг намын дарга С.Эрдэнэ мэдээллээ.