ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ, Дарханы лабораторид нийт 109 хүнд шинжилгээ хийхэд Ковид-19 илрээгүй. Ковид-19 халдвартай нийт 116 хүний 88 хүн хөнгөн, 26 хүн хүндэвтэр байна. Эмчилгээнээс гадна 67 хүн ХӨСҮТ-д байна. Ойрын хугацаанд тэд гарч эмчилгээнд байгаа хүмүүс л үлдэх төлөвтэй байна.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа: АНУ, ОХУ, Бразил улс халдварын тоогоороо тэргүүлсээр хэвээр байна. АНУ-д 23 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, ОХУ-д өдөрт дунджаар 10 мянга нэмэгдэж байсан бол энэ долоо хоногоос өсөлт тогтворжиж байна. Бразилд хоногт 22000 мянган шинэ тохиолдол бүртгэгдлээ. БНСУ-ын эмнэлгийн 4 сувилагч халдвар хаанаас авсныг хараахан тогтоогоогүй байна.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 улсад коронавирусийн халдвараар 5.79 сая хүн өвчилжээ. ОХУ-д 8764 хүн шинээр халдвар авчээ. Сүүлийн 24 цагт 47 хүн ажиглалтад орж нийт 1962 хүн ажиглалтад байна. 24 цагийн хугацаанд 119 дугаарт 242 дуудлага ирсэн ба АНУ, Швед, Австри, Казахстан улсаас иргэд холбогдож зөвлөгөө авчээ.