Өчигдөр Баян-Өлгий аймгийн Ховд голд гурван иргэн усанд осолдож, амиа насаа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Ховд” голд 3 иргэн живсэн тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 10:40 цагт очиж, 10:55 цагт тус аймгийн Өлгий сумын харьяат иргэн А /70 настай, эрэгтэй/, Е /33 настай, эрэгтэй/, М /18 настай, эрэгтэй/ нарын цогцсыг “Ховд” голын уснаас гаргажээ.
Тус хэргийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Мөнхдөлд шилжүүлсэн байна.