Өнгөрөгч долоо хоногт нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй 17 хүний нэрсийг АТГ-аас зарласан. Энэ дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулга багтсан бөгөөд тэрбээр АТГ-д өөрийн биеэр очиж мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл байсан. Тэгвэл өнөөдөр Х.Баттулгыг хилээр гарч зугатаасан гэх мэдээлэл гарсан юм. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ""Х.Баттулга өглөө 10 цагийн үед хилээр гараад зугатаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкны хэрэг? Төмөр замын хэрэг? Энэ бүгд яах вэ? АТГ" гэжээ.