Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Өнөө, маргаашдаа говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 34 секунд

Өнөө, маргаашдаа Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.

2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 12 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

Энэ сарын 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19, 20-нд нутгийн зарим газраар, 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -2...-7 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.

ШҮҮХ: Химийн хорт бодистой усаар байгаль орчныг бохирдуулсан хэрэгт БНХАУ-ын компанийг гэм буруутайд тооцлоо
ШҮҮХ: Химийн хорт бодистой усаар байгаль орчныг бохирдуулсан хэрэгт БНХАУ-ын компанийг гэм буруутайд тооцлоо
 
Эмийн үйлдвэрийн газрыг 443 сая 520 мянган төгрөгөөс эхэлж үнэ дуудна
Эмийн үйлдвэрийн газрыг 443 сая 520 мянган төгрөгөөс эхэлж үнэ дуудна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.