Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Зөвшөөрөлтэй хашаа хороог шинэчилж, стандартад нийцүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Хотын дарга С.Амарсайхан иргэдийн амь насанд аюултай, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй барилга, газрын хашааг буулгаж цэгцлэх ажлын хэсэг байгуулж ажиллах шийдвэр гаргасан. Ажлын явц, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж байна.

С.Амарсайхан: Нэгдүгээрт иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй, барилга газар эзэмшигчийн хашааг шинэчлэх, стандартад нийцүүлэх ажлыг зургаадугаар сарын нэгнээс өмнө зохион байгуулна. Эрсдэл дагуулахаас гадна нийслэлийн өнгө үзэмжийг хог болгож байгаа олон хашаа байна. Үүнийг буулгаж цэгцлэх ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт байгуулагдан ажиллаж байна.

Засаг даргын орлогч нарт дүүрэг дүүргийг хариуцуулж өгсөн. Баянзүрх, Чингэлтэй, Сонгино хайрхан дүүргийн засаг дарга нар, орлогч дарга нар биечлэн явж ажлаа хийх хэрэгтэй байна. Баянзүрх дүүргийнхэн хашаа арга хэмжээнд маш муу оролцож байна. Мөн Сонгино хайрхан дүүргийн тамгын газрынхан хангалтгүй оролцож байна. Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргийн ажлын хэсэг сайн ажиллаж байна.

Газрын албаныхан ажлаа сайн зохион байгуулж, уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэй байна. Хариуцсан ажил үүргээ сонгууль болохоос үл хамааран хариуцлагатай гүйцэтгэх хэрэгтэй. Зөвшөөрөлтэй хашаа хороог шинэчилж, стандартад нийцүүлнэ. Харин зөвшөөрөлгүй хашааг буулгаж, газрыг хот өөрийн газрын санд авна.

Ууланд аялж, зугаалж байсан 800 гаруй иргэн, 250 машины хөдөлгөөнийг хязгаарласан
Ууланд аялж, зугаалж байсан 800 гаруй иргэн, 250 машины хөдөлгөөнийг хязгаарласан
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга