Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ууланд аялж, зугаалж байсан 800 гаруй иргэн, 250 машины хөдөлгөөнийг хязгаарласан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Улаанбаатар хотын 2020 оны тавдугаар сарын 11-17-ны өдрүүдийн агаарын чанарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан танилцууллаа.

Үүнд PM10, PM2.5 хэмжээтэй тоосонцор, хүхрийн болон азотын давхар исэл стандартын хэмжээнд байна. Өнгөрсөн онтой харьцуулахад PM10, азотын давхар исэл өндөр үзүүлэлттэй байна. Энэ нь шороон шуурга болон, автомашины бөөгнөрөлтэй холбоотой. Нийт 15 агаарын чанар хэмжигчийн үзүүлэлт хэвийн байна.

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга н.Болортуяа, Засаг даргын захирамжийн дагуу хяналт, шалгалт явуулсаар байна. Өнгөрсөн долоо хоногт Байгаль орны газрын 32 урамшуулалт эргүүл, 32 байгаль хамгаалагч нар давхардсан тоогоор 400 гаруй удаа хяналт шалгалтын ажил хийсэн.

Өнгөрсөн долоо хоног цаг агаар сэрүүвтэр байсан тул нийслэлийн бүсэд ой хээрийн түймэр гарсангүй. Өнжмөл шар өвс шатаах тохиолдол хоёр, ил задгай хог шатаах тохиолдол гурав, гагнуур хийх тохиолдол 12 удаа илэрсэн байна.

Ууланд гарах, аялж зугаалахыг зургаадугаар сарын 10-ныг хүртэл захирамжаар хязгаарласан.  Үүнийг зөрчиж ууланд аялж, зугаалж байсан 800 гаруй иргэн, 250 машины хөдөлгөөнийг хязгаарласан. Байгаль хамгаалагч нар ойн бүс дэх иргэдээр түймрийн баталгаа гаргуулж, зөвлөмж өгсөн.

Иргэд ногоон бүсэд гагнуур хийх үйлдэл тасрахгүй байна. Гагнуураас үүдэлтэй гал гарах эрсдэл маш өндөр байна. Тиймээс захирамжийн дагуу иргэд анхаарал болгоомжтой байх шаардлагатай

Учир битүүлгээр амиа алдсан иргэдийн ар гэрт төрөөс нөхөн олговор олгохыг шаардлаа
Учир битүүлгээр амиа алдсан иргэдийн ар гэрт төрөөс нөхөн олговор олгохыг шаардлаа
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга