Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Хөгжлийн банктай холбоотой 82 холбогдогчийн хэрэг удахгүй шүүхэд шилжих гэж байгаа гэх мэдээллийг авсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Хөгжлийн банктай холбоотой 82 холбогдогч бүхий хэрэг тун удахгүй шүүхэд шилжих гэж байгаа гэх мэдээллийг авсан. Ингэж байж Хөгжлийн банкны хэрэг нэг талдаа шийдэгдэнэ. Жишээ нь, бид ч дургүйцэж, эгдүүцэж байгаа олон зээлдэгч нар байна. Үүний нэг нь "Эрэл" компанийн ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбат. 180 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан. 40 орчим тэрбум төгрөгийн барьцаа тавьсан. Ирээдүйд олох хөрөнгөө барьцаалчихсан. Тэр зээлүүдийг Хөгжлийн банк олгосон уу гэвэл бас аюултай. Тухайн үеийн ЗГ хуралдаад, ҮАБЗ-өөс зөвлөмж гараад ажлын хэсэг байгуулагдаад ЕТГ, Ерөнхий сайд, холбогдох сайд нар нь оролцоод Хөгжлийн банкны зээлүүдийг шийдээд явчихсан байгаа юм. Тэгэхээр энэ асуудлуудыг ЗГ ил болгоод байна. Хуулийнхан шударга ажиллах ёстой гэдэг зарчмыг ЗГ барьж ажиллаж байна." гэлээ.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ
 
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.