Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Мандахбаяр УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас түдгэлзэх хүсэлт гаргажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдоод буй 17 албан тушаалтны нэрсийг зарласан. Үүний дунд "Эрхэт Монгол" группын үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр нэр буй. Тэрбээр мөн УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. Харин уг албан тушаалаасаа түдгэлзэх хүсэлт гаргаж байгаагаа цахим хаягаараа мэдэгджээ.

Тэрбээр "УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас түдгэлзэх хүсэлт гаргалаа. Г.Занданшатар даргатай ямар нэгэн бизнесийн харилцаа, хамааралгүй. Гүтгэн харлуулах, мушгин гуйвуулах кампанит ажлыг зарим хэвлэлийн эзэд, улстөрчид зохион байгуулж байх шиг. Миний эрхэлж буй бизнес рүү ч хайр гамгүй дайрч эхэлжээ. Нүүрсний хулгайн эсрэг зогссон байр сууринаасаа ухрахгүй. Асуудлын үнэн мөн нь тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар нэгэн байдлаар "нүүрсний хулгай" хэмээх хууль бус үйл ажиллагаанд оролцоогүй, төр ард түмнийхээ хөрөнгөнөөс хумслаагүй гэдгээ нотлох болно" хэмээжээ.

Нийслэлийн 2023 оны төсвийн орлогыг ₮1 их наяд 742.3 тэрбумаар төлөвлөжээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц