Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: “Изинис эйрвэйс“ компанийн ОХУ руу нисэх гэж байсан ачааны онгоцонд иргэний болон цэргийн зориулалт бүхий ачаа байна гэх шалтгаанаар нисэх зөвшөөрөл олгогдоогүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 10 секунд

"Изинис эйрвэйс" компанийн онгоц БНХАУ-аас ОХУ руу цэргийн ачаа тээвэрлэсэн нь тогтоогдсон гэх мэдээлэл гараад буй. Эл мэдээллийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогтоос тодрууллаа.

-"Изинис эйрвэйс" компанийн онгоц БНХАУ-аас ОХУ руу цэргийн ачаа тээвэрлэсэн. Тухайн онгоц одоогоор Улаанбаатарт газардсан байгаа гэх мэдээлэл байна?

-Өнгөрсөн сард "Изинис эйрвэйс" компани ачаа тээврийн зориулалт бүхий Airbus A330-200 том онгоц оруулж ирсэн. Энэ нь транзит болон бусад ачаа тээвэрлэх зөвшөөрлөө авсан. Олон чиглэлд зөвшөөрөл авсан. Нислэгээ үйлдэж эхэлсэн. ОХУ руу ачаа, бараа бүтээгдэхүүн тээвэрлэх бол тодорхой олон улсын даатгалын байгууллагын зөвшөөрөл авах ёстой байдаг. Үүний дагуу Лондонгийн даатгалын компанид даатгуулж, тээвэрлэж буй ачааныхаа жагсаалтыг гарган өгч зөвшөөрөл авх гэрээг байгуулсан байдаг. Гэрээний дагуу БНХАУ-аас Улаанбаатар хотод бууж, ачсан ачааныхаа жагсаалтыг Лондон руу хүргүүлсэн. Шалгуулах явцад ОХУ руу тээвэрлэх гэж байгаа ачаанд хоёрдмол шинж чанартай ачаа байж болзошгүй тул нисэх зөвшөөрөл өгөх боломжгүй гэх хариу ирсэн. Хэрэв энэ ачааг зөвшөөрөлгүйгээр ОХУ руу тээвэрлэсэн бол маш том эрсдэл үүсэх байсан. Энэ компани болон Монгол Улсын иргэний нисэхийн салбарт эрсдэл учрах байсан. Одоогоор эрсдэлтэй үйлдэл хийгдээгүй байгаа.

-Хоёрдмол шинж чанартай гэдгийг тодруулбал?

-Иргэний болон цэргийн зориулалтаар аль ч байдлаар ашиглаж болохуйц ачаа юм.

-БНХАУ-аас нислэг хийхэд нь шалгалт хийдэггүй юм уу?

-БНХАУ-аас иргэний зориулалттай ачаа байна, зөөвөрлөж болно гэх зөвшөөрөл өгсөн юм байна. Улаанбаатарт ирээд дахин жагсаалтаа хүргүүлж, ОХУ руу нисэх зөвшөөрлөө авахаар хандсан юм. Хэрэв зөвшөөрөхгүй бол энэ ачааг Бээжин рүү хүргүүлэх гарц байгаа.

-Тухайн авиа компаниудын удирдлагуудтай уулзаж мэдээлэл авсан зүйл бий юу?

-Энэ асуудалд ЗТХЯ болон ИНЕГ-аас ажиллаж байна.

-БНХАУ-аас хяналт шалгалтгүй ниссэн юм байна. Тэгвэл манай улсад газардахад нь ямар хяналт шалгалтыг хийдэг юм бэ?

-Монголд буух гэж байгаа ачааг ГЕГ болон МХЕГ, ТЕГ-ын баг ачаанд хяналт хийх ажлыг хийж байна.

-Тэр үедээ илрүүлсэн зүйл байгаа юу?

-Транзит ачаа буюу улс хоорондын Монголд буухгүй ачаа. Гэхдээ Монголд буугаар Орос руу нисэхээс өмнө жагсаалтаа гаргаж өгөөд, зөвшөөрөл хүсэхэд нь жагсаалтад хоёрдмол шинж чанар бүхий ачаа байгаа учраас нисэхийг зөвшөөрөхгүй гэж хариу өгсөн юм билээ.

НИТХ дахь МАН-ын бүлэг Сэлбэ голын төсөлтэй холбоотой ₮3.1 тэрбумын санхүүжилтийг дэмжихгүй байх шийдвэрт хүрлээ
 
Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг МАРГААШААС хөдөлгөөнд оролцуулахгүй
Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг МАРГААШААС хөдөлгөөнд оролцуулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.