“АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА-АМЬДРАЛЫН БАТАЛГАА” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА.
БЗДЦГ-ын 2-р хэлтсийн Хэрэг бүртгэх тасгаас ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Хэрэг бүртгэх албанаас хамтран улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт баригдаж буй барилгуудад шалгалтын ажиллагааг явуулж байна.
Арга хэмжээний хүрээнд “Хөхий хан” ХХК, “Эх Булган Хайрхан” ХХК, “Топ фасад Монголиа” ХХК зэрэг аж ахуй нэгж байгууллагуудын гүйцэтгэж байгаа орон сууцны барилгын ажилд хяналт шалгалт хийж хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй аюулгүй ажиллагааны журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр албан мэдэгдэл хүргэн ажилалаа.
Барилгын үйл ажиллагаа эрхлэгч ААНБ-уудын удирдлагууд та бүхэн ажилтнуудынхаа аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг анхааруулж байна.