Түлхүүр мэдээлэл:
- 90 настай эмээ Гиннесийн номонд бичигджээ.
- Тэрээр видео тоглоомч, youtuber юм.
- 1981 оноос хойш 39 жилийн турш видео тоглоом тоглож байгаа
Япон улсын иргэн Мори Хамака хэмээх 90 настай эмээ Гиннесийн амжилтад "Хамгийн хөгшин видео тоглоом тоглодог youtuber" гэх нэрээр бичигджээ.
Тэрээр 1981 оноос хойш 39 жилийн турш видео тоглоом тоглож байгаа аж. Түүний видео тоглоомын болон youtuber нэрийг “Gamer Grandma” буюу “Тоглоомчин Эмээ” гэдэг . Youtube хуудас нь нийт 260 мянган дагагчтай юм.
Мори Хамака анх хүүхдүүдээ видео тоглоом тоглохыг харсан цагаас эхлэн сонирхож эхэлжээ. Мори Хамака энэ тухай ярихдаа “Видео тоглоом үнэхээр зугаатай харагдсан. Тэгээд л энийг дан ганц хүүхдүүд тоглох нь шударга бус гэж бодсон. Хэрэв видео тоглоом тоглоод сурчихвал амьдрал маань илүү зугаатай байна гэж бодсон л доо. Анх намайг тоглож эхлэхэд хэн ч тоодоггүй байлаа” хэмээжээ. Түүний хамгийн дуртай видео тоглоом нь GTA V гэнэ.
Мори Хамака: Хэрвээ би ганцаараа л гоё байвал энэ нь цагийн гарз. Яг л кино үзэж байгаа юм шиг би GTA V видео тоглоомонд дуртай. Учир нь энэ тоглоом шилдэг нь, бас насны хязгаартай учир бага насны хүүхдүүд тоглож чадахгүй шүү дээ. Удаан амьдрах тусам би видео тоглоом тоглох шийдвэр гаргасандаа баярладаг. Үнэхээр амьдралаас аз жаргалыг мэдэрч байна” хэмээжээ.
Эх сурвалж: CNN