Нүүрсний хэрэгт холбоотой хэмээн АТГ-аас зарласан 17 нэрийн дунд УИХ-ын 7 гишүүний нэр зарласан юм. Өнөөдөр /2022.12.14/ Б.Баттөмөр тэргүүтэй таван гишүүн АТГ-ын гадна мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Би өнгөрсөн дөрвөн жилд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсантай холбогдуулан нэр оруулсан байх. Түр хороонд би ажиллаж байгаа. Талбай дээрх жагсагчдыг нэр зарла гэхээр нь хаяж байгаа байлгүй гэж бодож байгаа. Хулгайч нараа далдлахын тулд биднийг өмнө нь "хаяж" байгаа юм уу. Дуудсан, мэдүүлэг авсан зүйл байхгүй. Миний хөрөнгө өссөн зүйл байхгүй. Өмнөговийн бүх л дарга нарыг оруулчихсан байна лээ. Оффтейк гэрээ байгуулагдсан нь намайг Засаг даргаар ажиллаж байх үед хийгдсэн юм билээ" гэлээ.
Н.Наранбаатар: Хулгайч нараа далдлахын тулд биднийг өмнө нь “хаяж“ байгаа юм уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.